Машинаараа 40 улсад аялахаар явсан гэр бүл 26 дахь орондоо очоод байна

Гэр бүлээрээ 40 улсад аялж, 44,000 км зам туулахаар төлөвлөсөн монгол гэр бүл 2023 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр замдаа гарсан. Тодруулбал, тэд Монголоос АНУ хүртэл машинтай аялах юм. Ингэхдээ дэлхийн 40 улсаар дайран өнгөрөх бөгөөд туулах нийт замын урт 44,000 км байна гэж тооцоолсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэд дөрвүүлээ аялах бөгөөд аав ээж нь хүүхдүүдээ дэлхий ертөнцтэй танилцуулах том зорилго тээхээс гадна гэр бүлээрээ мартагдашгүй дурсамж бүтээхээр ийнхүү аялалаа эхлүүлээд байгаа юм. Мөн үүний зэрэгцээ Монголоо сурталчилж тэр дундаа дэлхийд ердөө 50 ширхэг үлдсэн говийн баавгай мазаалайгаа хамгаалахаар #savemazaalai нөлөөллийн ажлыг хийхээр төлөвлөсөн гэдгээ онцолж буй.
Тэгвэл замдаа гараад 147 хонож буй энэ гэр бүл одоогийн байдлаар 26 улсаар дайран өнгөрч, 32,300 км зам туулаад байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huuhed ni hicheel surguulia yasan yum bol
Хулгайч баячуудад сургууль хамаагүй. Далай их мөнгө доллартаа хөвж живж явах нь чухал.
жирийн ажилчин, малчин хүний хүүхэд лав биш, яасан ч их мөнгөтэй залуус юм дээ, атаархмаар
эд нар ямар мөнгөөр ингэж зугаалдаг б.нааа.Орлогоо тодорхойлчихвол дэмжиж баяр хүргэмээр л б.на. Монголд ингэх боломж байхгүй д.