Everest today: Алга болсон уулчдыг эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо

Монголын уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Эверестийн ноён оргилыг зорьсон. Тэд хүчилтөрөгчгүй, хөтчийн тусламжгүйгээр Эверестэд авирахаар явсан гэдгээрээ бусад уулчдаас ялгарч байв.
Эдгээр монгол залуус 8,848 метр өндөр Эверестийн оргил хүртэлх хэцүү авиралтаа зургаадугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн. Гэвч Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн энэ сарын 12-ны өдөр алга болоод байгаа юм.
Одоогийн байдлаар тэднийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр цаг агаарын таагүй байдлаас үүдэн тус ажиллагааг түр зогсоожээ.
Тодруулбал Everest today, “Сураггүй алга болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг агаарын таагүй байдлын улмаас түр зогсоолоо. Одоогоор ул мөр алга. Эрэн хайх, аврах ажиллагаанд дөрвөн шерпа үүрэг гүйцэтгэж байгаа ч тэдний хоёр нь дөрөвдүгээр кемпэд гацсан, хоёр нь гуравдугаар кемпэд хүрсэн” гэж мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.