Нийгэм мэдээ

Бурхан багшийн их дүйчин өдөр Х Богд мэндчилгээ дэвшүүллээ

Бурхан багшийн их дүйчин өдөр дээрxийн гэгээнтэн наран гэрэлт, түмэн наст X Богд Жавзандамба xутагт нийт Монголынxоо ард түмэн болон сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, “Бурхан багшийн мэлмийд бишрэн мөргөе. Ийнхүү бэлэг дэмбэрэлд сайн өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд хуран чуулсан хутагт, хувилгаад, эрдэмтэн, лам хуврагууд, сүсэгтэн олон, гадаад дотоодын зочид төлөөлөгч та бүхэнд Бурхан багшийн их дүйчин өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр хүн бүхэн жаргалын үндэс буянд шамдаж, зовлонгийн үндэс нүгэл хилэнцийг цээрлэн өнгөрөөхийг уриалж байна.

Мөн эл өдөр эх дэлхий, элгэн садан бүхнээ хайрлан даян дэлхий амар тайван байхыг өргөн залбираарай. Эх орон, элэг нэгт түмэн олон маань амар амгалантай, даян дэлхийд энх тайван цогцлож, цаашлаад хамаг амьтан амар амгалантай байх болтугай хэмээн залбирч байна. Эрдэмт бурхны шашин 10 зүгтээ дэлгэрэх болтугай. Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олондоо эрүүл энх, амар амгаланг хүсэн ерөөе”гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөрхөн юум бэ

Дэмбэрэлням
Дэмбэрэлням

Богд гэгээнтний минь мэлмий тунгалаг , өлмий бат орших болтугай !!!!

Энхбаяр
Энхбаяр

Богд танаа сүслэн мөргөмүү.Таны мэлмий тунгалаг.өлмий бат байж буяны их үйлс тань дэлгэртүгэй.Ум сайн амгалан болтугай.

Сайн-Оюут ОГОО
Сайн-Оюут ОГОО

Нас дамжин боловсрон боловсрон өнөө ирсэн
Богдын ивгээл түгэх болтугай.

Зочин
Зочин

ЯМАР ХӨӨРХӨН ЮМ МОНГОЛЫН БУЗАР БУЛАЙ БӨГСЧДИЙН ЗААР ТОЧИК ХАНХЛУУЛСАН НИЙГМИЙГ АНХИЛАМ ГОЁ АРЦ ХҮЖСИЙН ҮНЭРЭЭР ГИЙГҮҮЛЭН ЗАЛАРСАН БОГД МИНЬ ТАНЬДАА СӨГДӨН МӨРГӨЕӨӨ БУЯН НОМЫХ НЬ ҮЙЛ ЗАМ НЬ ЦАГААН МӨР НЬ АРИУН БАЙГЭЭ МОНГОЛЧУУДДАА ХЭРЭГТЭЙ ЦАГТАА ЗАЛАРСАН БОГД ШҮҮ БҮГД СҮСЭГЛЭН МӨРГӨӨРЭЙ ХӨӨРХӨН ЛАМХАЙ МИНЭЭ УЛС ТӨРЧ БИЗНЕСМЭНҮҮДЭЭС Л ХОЛ ЯВААРАЙ ТЭД ХҮН БИШ АЛБИН ЧӨТГӨР ШУЛАМ БУЗРЫН ҮҮР УУРХАЙ ШҮҮ

Дава
Дава
Reply to  Зочин

нууц хөлгөний тантрын ёсоор явах нь тодорхой энэ хайран хүүхэд жинхэнэ заар залхаг банди шуумарын ёсоороо явахаар болголоо доо хайран хүү

Уншигч
Уншигч

Богд гэгээнтэнд сүслэн залбирья

Зочин
Зочин

Дөнгөж л памперсаасаа салж байгаа хүүхэд бн ш дээ. Богд гэнэ үү? Юү гэсэн үгийн

Зочин
Зочин

За бас нэг шашин төрийг хослон баригч оройн дээд очир дарь бурхан төрөх нээ

Зочин
Зочин

Хайран хүүхэд. Битгий л тоглоом золиос болчихоосой доо.

Холбоотой мэдээ

Back to top button