Нийгэм мэдээ

ДАШТ: Монголын баг медалийн чанараар наймдугаарт жагслаа

Арабын Нэгдсэн Эмират улсад таван өдөр үргэлжилсэн жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хувийн дүнгээр Япончууд тэргүүллээ. 

Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар наймдугаарт жагслаа. Нийт 25 улс ямар нэгэн медаль хүртсэн бол есөн улсаас алтан медальтан төрсөн юм. 

ДАШТ-д медаль хүртсэн эхний 10 улс:

  • Япон-9 медаль
  • Гүрж-4 медаль
  • БНСУ-5 медаль
  • Азербайжан- 2 медаль
  • Итали- 3 медаль
  • Франц- 5 медаль
  • Герман- 2 медаль
  • Монгол- 2 медаль
  • Нидерланд- 1 медаль
  • Канад- 3 медаль

Сонирхуулахад, энэ жилийн ДАШТ-ий хамгийн залуу аваргаар 20 настай Гүржийн Георгий Сардалашвили байв. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн хошой медальтан болж буй Г.Сардалашвили өнгөрсөн жилийн хүрэл медалиа ахиулж, алтан медаль хүртжээ. Харин хамгийн ахмад настай тамирчнаар эрэгтэйчүүдийн 70 кг-д алтан медаль хүртсэн 30 настай Францын тамирчин Марго Пино тодорчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button