Амиа алдсан 16 настай охин утсаа авахаар байр руу ороод гарч ирээгүй

16 ба 32 настай хоёр эмэгтэйн амийг 20 настай Д гэгчийг зургаадугаар сарын 21-ний өдөр баривчилж, саатуулаад байгаа.
Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягт Д Сүхбаатар дүүргийн 1-р хороонд зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон нь тогтоогдсон. Ингэхдээ цогцсыг скочдож хувцасны шүүгээнд хийсэн байсан.
Улмаар тэрбээр Хан-Уул дүүргийн 2-р хороонд зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай Ш-ийг хөнөөж, цогцсыг чемоданд хийжээ. Цагдаагийн байгууллагаас тус хэргүүдэд холбогдох зарим мэдээллийг өчигдөр /2024.06.24/ хэвлэлийн хурал хийж мэдээлээд байгаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, 16 настай хохирогчийг гадаа явж байхад нь утсыг нь авч тухайн хэрэг болсон байр руу орсон. Ингээд охин хэсэг хугацааны дараа араас нь ороод эргэж гарч ирээгүй нөхцөл байдал тогтоогджээ. Талийгаачийн ойр дотныхон утсаа авах гэж араас нь яваад эрсдэлд орсон болов уу хэмээн таамаглаж байгаа аж.
Гэвч цагдаагийн байгууллагад "Манай найзууд нэгнээ боогоод амь насыг нь хохироочихлоо" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байдаг.
Б.ТӨМӨР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
танайд үг үсэг утга найруулгын алдааг хянадаг магадладаг редактор гэж байхгүй юу. бичсэн нийтэлсэн бүхэн нь үнэхээр ой гутмаар байх юм аа.
Тэр охины найзуудыг ч шалгах хэрэгтэй юм бн
Манай найзууд нэгнээ боогоод хөнөөчихлөө гэдэг эхний дуудлага үнэнд ойр болов уу.
цуврал алуурчин байх өөр хохирогчид байх магадлалтай. энд тэнд булчихсан байх
Одоогийн залуучууд гээд байгаа хүмүүс чинь ийм л алуурчид адгууснууд ш дээ ерөнхийдөө бол мөнгө архи, хах тамхи садар самуунаас өөр юм бодох хүлээн авах чадваргүй цус нь ойртсон эргүүнүүд байгаа. Тэгээд бас залуучуудад бүх эрх мэдэл бүгдийг өг өг өг гэхээс өөр юмгүй. Албан тушаалд гарч хулгайч луйварчин эх орноо худалдаж байгаа нь залуучууд л байх чинь билээ. Мэргэжлийн хулгайч Хотгор шанага өвгөнөөс бусад нь.