Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Судалгаа: Эрэгчин шумуул далавчны дууг нь ялгаж өөр төрлийн эмэгчинтэй эвцэлдэхээс зайлсхийдэг

Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтэд эрэгчин шумуулууд далавчных нь дуугаар эмэгчин шумуулуудыг ялган таньж, өөр төрлийн шумуулуудтай эвцэлдэхээс зайлсхийдэг байж магадгүйг илрүүлжээ

Судлаачид зарим төрлийн шумуулын эрэгчин нь "нисэх авианд" тулгуурлан эмэгчин шумуулд ойртог ч өөр төрлийн шумуултай эвцэлдэхээс зайлсхийх гэж мөн далавчных нь дэвэлтийг ялгаж таньдаг гэж үзэж байна.

Энэхүү судалгааны үр дүнг ашиглан тодорхой төрлийн эрэгчин шумуулыг авианд татаж үржлийг тасалдуулах замаар тэдний тоог цөөрүүлэх боломжтой гэж найдаж байна.

Азийн бар шумуул буюу Aedes albopictus нь Японд тархан суурьшсан. Мөн Aedes төрөлд ихэвчлэн халуун бүс нутагт амьдардаг шар чичрэг буюу Aedes aegypti шумуул байдаг юм.

Сүүлийн жилүүдэд эдгээр хоёр төрлийн шумуулын тархсан нутаг давхцаж эхэлсэн юм. Гэвч эрдэмтэд эдгээр төрлүүд хэрхэн хоорондоо эвцэлдэхгүй байгаагийн механизмыг сайн ойлгоогүй байжээ.

Үүний нууцыг тайлахын тулд хоёр төрлийн шумуулын эмэгчин шумуулын далавчнаас гардаг дууг бичин авч шинжилсэн юм. Дүн шинжилгээ хийсний дараа тэд эмэгчин шумуулын далавчны уртаас хамааран давтамж нь ойролцоогоор 30 герцийн зөрүүтэй байдгийг олж тогтоосон байна.

Дараа нь судлаачид янз бүрийн давтамжтай хиймэл дуунуудыг тоглуулжээ. Ингэхэд ижил төрлийн эмэгчин шумуулын далавчны дууны давтамжтай төстэй дуутай чанга яригч руу эрэгчин шумуулууд хамгийн их татагдаж байгааг ажиглажээ.

Нагояагийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Азүса Камикочи "Шар чичрэг шумуул Японд ирэх магадлал өндөр байна. Бид дуу авиаг ашиглан шумуулын эсрэг арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулсан. Цаашид гадаа шумуул барих төхөөрөмж бүтээх зорилготой байна" гэсэн юм.

Эх сурвалж: Mainichi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button