Гадаад мэдээДЭЛХИЙ

CGTN: Өвөр Монгол 34 дахь наадмаа 14-нд эхлүүлнэ

БНХАУ-ын “CGTN” агентлагт ӨМӨЗО-д 34 дахь удаагийн наадам ирэх ням гарагт /2024.07.14/ эхлэх талаар нийтэлснийг орчуулж хүргэе.


Өвөр Монголд 34 дахь удаагийн наадам долоодугаар сарын 14-нд Шилийн Голд эхэлнэ гэдгийг тус бүсийн аялал жуулчлал болон соёлын төв мэдэгдлээ.

Жил бүрийн тариалангийн үеийн оргилд зохион байгуулагддаг энэхүү онцгой арга хэмжээнд морин уралдаан, бөхийн барилдаан, харваа, шагайн харваа, ардын дуу бүжгийн тоглолт зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа багтдаг бөгөөд нутгийн ард түмний өвөрмөц соёлын баялгийг илэрхийлдэг юм.

Энэ жил зохион байгуулагчид зочдын оролцоог сайжруулахад анхаарч нээлтийн ёслолд жуулчдыг гол төв болгохоор төлөвлөж байна. Ингэхдээ жуулчдыг нээлтийн ёслолд оролцох тусгай цаг гарган, тэднийг баярын чухал нэгэн хэсэг болгоно.

Үндсэн байршилд  Шилийн Голын уламжлалт хоол хүнс, тоглоом болон бусад үзвэрүүдийг байршуулна. Мөн мэргэжлийн аврах багууд болон 300 сайн дурынхны бүрэлдэхүүнтэй арваас дээш тооны эмнэлгийн яаралтай тусламжийн цэгүүдийг үүсгэж, оролцогчдод аюулгүй, дурсамжтай сэтгэгдэл үлдээхээр зохион байгуулах юм.

Эх сурвалж: CGTN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button