Паралимпын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжав гэж хэн бэ

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож байна. Өнөөдөр /2024.08.30/ таеквондогийн тамирчин У.Сүрэнжав паралимпын алтан медаль хүртэж, бахархам амжилт гаргалаа.
Дэлхийн таэквондогийн Монголын холбооны тамирчин ОУХМ Уламбаярын Сүрэнжав 2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн. Тэрбээр 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ.
Дэлхийн чансааны оноогоор “Парис 2024” паралимпын наадамд оролцох эрхээ авсан. Тэрбээр 2023 онд Мексик Улсын Веракруз хотод болсон пара таэквондогийн ДАШТ-ий 52 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль хүртсэн.

Мөн Вьетнам Улсын Хо Ши Мин хотод 2018 болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөн 57 кг-ын жинд тулалдаж хүрэл, 2024 онд Вьетнамын Данан хотод болсон Азийн аваргаас алт, Серби Улсын Белград хотод 2024 онд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Хятад Улсад 2023 онд болсон “Ханжоу 2022” Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.
Австрали Улсын Брисбан хотод 2023 онд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс алт, Иран Улсын Тегеран хотод 2024 онд болсон дэлхийн чансааны тэмцээнээс алтан медаль авч байв. Франц Улсын Парис хотод 2023 онд болсон дэлхийн гран при тэмцээнээс мөнгө, Мексик Улсын Белград хотод 2023 онд гран при тэмцээнээс мөнгө, Хятад Улсын Тайюн хотод 2023 онд болсон гран при тэмцээнээс алтан медаль тус тус хүртэж байв.

Ташрамд дурдахад, манай улсад анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр "Парис-2024 Паралимп"-ын наадмыг Централ телевиз болон PSN хамтран шууд дамжуулна.
Шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр “M bank”, “Netcapital Financial Group”, ивээн тэтгэгчээр “Coca-Cola Mongolia”, “APU Company” хамтрагчаар “BSB Service LLC” ажиллана.
Паралимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч "Нэткапитал" санхүүгийн групп, "Netpay" аппликейшн Гал эрмэлзэл, Ур чадварт хөрөнгө оруул.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮНЭХЭЭР ГОЁ МЭДЭЭ ЁСТОЙ БАЯРАЛЛАА ОЛИМПООС ГАНЦХАН МӨНГӨН МЕДАЛЬ АВЧ ГОНСОЙЛГОСОН МОНГОЛЧУУДАА ЭНЭ ОХИН ДАХИН НЭГ БАЯРЛУУЛЛАА ОДОО ЭНЭ ОХИНЫГ ТӨР АНХААРАЛДАА АВААЧ ТЭНЭГ МУНАГ БӨХЧҮҮДДЭЭ БАЙР МАШИН ӨГЧ БАЙХААР ЭНЭ ОХИНЫ НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЭРЭЙ ГУЙЖ БАЙНА.ҮНДЭСНИЙ БААТАРЫН ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭЖ АВААРАЙ ҮЛГЭР ЖИШЭЭ ҮЛЭЭВЭР НАЙРАЛ ХӨГЖИМТЭЙ ТОСОЦГООЁ УРАМ ХАЙРЛАЯ МОНГОЛЫН НЭРИЙГ ДЭЛХИЙД ТАМГАЛЛАА МУНДАГ ТАМИРЧИНДАА БАЯР ХҮРГЭЕ ЧИ ЧАДЛАА ЭНЭ ОХИНЫГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ААЬ ЭЭЖИД НЬ БАЯРАЛЛАА ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР АЛТАН ГАДАС ЧИНГИСИЙН ОДОН ӨГӨӨРЭЙ ДЭМЖИНЭ ШҮҮ
Параолимдод оролцож байгаа манай бусад тамирчдаас хэд хэдэн хүн алт авах байх. Харин олимпоос ганц мөнгөн медальтай ирсэн.
3 сая хүнээс шигшигдэж орсон 34 хүнээс ганц мөнгө, харин 69 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүнээс шигшигдэж орсон 12 хүнээс алт төрлөө цаашдаа хэд ч төрнө. Энэ нэг юм хэлээд байна. Монголд амь бөхтэйгээр нүүрлэсэн танил тал, арын хаалга, хээл хахууль үнэртээд байна.
Эрүүл иргэд Улсын шигшээд багтахын тулд нуль арын хаалга. Чадвартай сайн тамирчид арын хаалгагүйгээс шигшээд нь багтаж чаддаггүй, хөрөнгө мөнгөгүйгээс олон улсын тэмцээн уралдаанд орж чаддаггүй. Иймээс арын хаалга, хээл хахуулиар явсан хэд нь амжилт гаргадаггүй.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс яалтчгүй тодорч гарч ирж байж тэмцээн уралдаанд явдаг юм аа.
Монгол бүсгүйчүүд дайчин шүү баяр хүргэе
Гайха-лтай!
Баяр хүргэе. ямар сайхан мэдээ вэ
Төр засаг анхааралдаа авна гэдэгт итгэж байна аа.
Мянга чадвартай мянга авьяастай байлаа гээд тусгай хэрэгцээт иргэд хүлээн зөвшөөрөгдөх тун хэцүү шүү дээ.
Ёстой бахархал гэж энэ дээ
САЙХАН МЭДЭЭ...БАЯР ХҮРГЭЕ....УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.