Нийгэм мэдээ

Сургууль, автобусны буудал орчимд халаасны хулгай их гарч байна

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойших буюу энэ оны есдүгээр сарын 01-ээс есдүгээр сарын 05-ны хооронд цагдаагийн байгууллагад "Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэх 36 иргэнээс дуудлага мэдээлэл ирүүлсэн байна.

Дээрх хулгайлах гэмт хэргүүдийн дийлэнх нь Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд иргэд гудамж талбай олон нийтийн газар, сургуулийн орчин, автобусны буудал орчимд явж байхдаа халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Дээрх гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 этгээдийн үйлдсэн 11 үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай учир иргэн та гар утас, түрийвч зэрэг эд зүйлсээ хувцасны өврийн хэсэгт хийж,  зах худалдааны төв, гудамж талбай, явган хүний гарц зэрэг олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Jariga.mn
Jariga.mn
9 сар 7, 2024 12:21

Ховрын хэрэг сонсогдож сонсогдож гэнэ бичигдэж байх чинь вэ.Хоцрогдсон юмаар ашиг олох гэсийн биз дээ энэний оронд нэг мөр дээрэм хийхгүй дээ чадахгүй л дэ нийслэл орон нутгийн явуулын доншуурчин юмнууд хөдөө гарч м�##� м�##��##�аасай.

Back to top button