НИЙГЭМ

Эмнэлэгт хэвтэхдээ хувиасаа эм, тариа авсан бол нөхөн төлүүлнэ

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа гаднаас эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авсан бол иргэн даатгуулагч тухайн байгууллагаас нөхөн төлбөр авах журам манай улсад мөрдөгддөг. Тухайн эмнэлэг иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэх үед хэрэгцээтэй ямар нэг зүйл дутаж ар гэр болон өөрөөр нь авхуулж болно. Харин энэ тохиолдолд заавал буцаан олгох, нөхөн төлөх ёстой аж.

Тодруулбал, иргэн даатгуулагч ЭМДЕГ-тай гэрээтэй лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас хэвтүүлж эмчлэх тусламж үйлчилгээ авах хугацаандаа өөрийн өвчний түүхэнд бичигдсэн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хамтын төлбөрөөс бусад нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллагатаа мэдэгдэж буцаан олголт авах боломжтой. Ингэхдээ төлбөр төлсөн баримт болон өргөдөл зэрэг шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж чанарын албанд хандана.

Хэрэв тухайн эрүүл мэндийн байгууллага шийдвэрлэх боломжгүй бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандаж шийдвэрлүүлж болно.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
10 сар 5, 2024 00:22

Ш�##� худлаа шүү

Зочин
Зочин
10 сар 5, 2024 08:47
Reply to  Иргэн

Хүний өмнөөс өвдөө юу чи.

Зочин
Зочин
10 сар 6, 2024 12:39

Ганц эмнэлэгт биш хуулиа сайн уншв�##� өөр байдаг. Эмчийн бичсэн жорт хөнгөлөлт олгоно гэж заасан байхад цөхимд оруулаагүй байна гээд өгдөггүй. Эмч нь өөрөө цахимд оруулахгүй үнэтэй эм настай хүнд бичээд өгөхөөр нь хуулиа уншиж байгаад захиа явуулт�##� өгөөгүй. Уг нь хуулинд бол эмчийн бичсэн жор гэсэн байсаг. Манай улсад хууль үйлчилдэггүй дуртай нь зөрчдөг. Бид хуулийг дагах ёстой Шүүх дээр очвол бид хуулийн за�##�таар л марг�##�ддаг болохоос хэн нэгний сайн дураар хийсэн журмыг дагасангүй гэж марг�##�дахгүй. Эмч нар хөнгөлөлтөө бичдэггүй з�##�хуу. Харахаар хөнгөлөлт байдаг

Холбоотой мэдээ

Back to top button