Нийгэм мэдээ

Цахилгааны тарифын нэмэгдлийг ирэх сарын 1-нд зарлана

Монгол Улсын эрчим хүчний салбар 1.8 их наядын алдагдалтай хэмээн Эрчим хүчний шинэчлэлийн үндэсний хороон дарга, шадар сайд Т.Доржханд мэдээлсэн.

Нүүрсний уурхайнууд, тээвэрлэгч УБТЗ гээд шат шатандаа үүсч хуримтлагдсан энэ алдагдлыг нөхөхийн тул эрчим хүчний салбарыг зах зээлийн системд оруулахаар дээрх хороо ажиллаж буй. Энэ дундаас үнэ тарифыг хэрхэн нэмэх нь иргэдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа асуудал юм.

Т.Доржханд "Үнэ тариф бол эмзэг асуудал. Эдийн засгийн гэхээс илүү улс төрийн шийдвэр. Үүн дээр бид сууж, маш нарийн тооцоолол хийж байна. ЖДҮ эрхлэгчид, уул уурхайн салбар, иргэдийн аль нь илүү ачаалал ирэхээр байна, тэрэн дээр нь ямар зохицуулалт хийх, энэ бүгдийг уялдуулж дүгнэлтээ гаргана. Дүгнэлтээ гаргаад 11-р сарын 1 гэхэд Үндэсний хорооноос албан ёсоор зарлана" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
10 сар 8, 2024 11:04

Цахилгааны үнэ нэмэгдчихсэн шдэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 1кв.ц.цахилгааныг 9.8 центээр нийлүүлэхээр гэрээ хийчээд төвийн эрчим хүчний системд цахилгаанаа нийлүүлэхээр чинь наад 30 % автоматаар нэмэгдчихэж байгаа юм шдэ. Ямарч тогтоол шийдвэр бараг хэрэггүй дээ. Ингэж л хууртагдаж бнда ТЭНЭГҮҮДЭЭ

Зочин
Зочин
10 сар 8, 2024 12:17

Энэ мэдэгдэл бол хууль зөрчсөн явд�##� шүү.

Зочин
Зочин
10 сар 8, 2024 12:55

Юмны үнэ хязгааргүй өснө АН-ыг хөөнө МАН инээлдэнэ, үнэ жолоодлоггүй өслөө МАН улам чангаар хөхрөлдөнө

Зочин
Зочин
10 сар 9, 2024 11:38

Угаасаа нэмэгдчихсэн шүү дээ дахиад нэмбэл ард түмэн дийлэхгүй айл бүр мэдэж байгаа 2 дахин нэмэгдсэн

Зочин
Зочин
10 сар 9, 2024 21:07

Сая Путин ирээд явахдаа 3 станцын засварын ажил нэртэй дайны хандив авах гэж ирсэн юм билээ л дээ тэрийг нь биднээс гаргаж байгаа бололтой тэгж санагдаад байгаа юм даа 30 тэрбум доллар хэнээс гарах вэ ард иргэдээс гаргана наадуул чинь заяа нь өөрсдийнхөө х�##�ааснаас гаргахгүй

Зочин
Зочин
10 сар 10, 2024 09:56

Эхлээд Цахилгаан станцууд ,Түгээх,Дамжуулах сүлжээнүүдэд төрийн аудит оруулж орлого зарлагыг нарийн тооцох хэрэгтэй..
Хамгийн тансаг хэрэглээтэй хамгийн их орон тоотой, 10 саяын хахууль өгч ажилд ороод 3 сарын дотор шархаа нөхдөг гэгддэг с�##�бар ,
А.л.бан хаагчид нь байнга гадаадад аялж байдаг үнэтэй машин тансаг оффис ....энэ хэрэглээнд нь хян�##�т ш�##�г�##�т явуулмаар юмөө.....

Холбоотой мэдээ

Back to top button