Далай ээж, Даяндээрх орчмыг 20 жил цэвэрлэсэн Ж.Сайнбаярт гэр бэлэглэжээ
Ж.Сайнбаяр сүүлийн 20 гаруй жил Хөвсгөл нуур, Даяндээрхийн хог хаягдлыг цэвэрлэж яваа хүн юм.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Хатгал тосгоны суугуул тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийн санаачилгаар Далай ээж, Даян дээрх орчмоос нийт 400 гаруй машин хог хаягдлыг цэвэрлэжээ. Ингэхдээ “Хүн байгаль" бүлгийг байгуулж 4-5 залуусын хамт ариун дагшин байгалиа цэвэрлэх үйлсэд гар бие оролцож, өөрийнхөө хүч хөдөлмөр зүтгэлээр өдий хүрсэн түүхтэй.
2023 онд Ж.Сайнбаярыг хогоо ачих машинтай болгох аян эхэлж, овоонд өргөдөг мөнгөө Хөвсгөл нуурын хогийг ачих машинд авахад хандивлаач хэмээх уриалгаар далай ээжийн "хамгаалагч" ЗИЛ-130 машинтай болсон билээ.
Тэгвэл энэ удаад Ж.Сайнбаярыг далай орчмоо гэртээ болгох ажил бас өрнөжээ. Тэрбээр "Гэр бэлэглэсэн ачит багш Н.Рина, "Дөл" тур жуулчны баазын захирал П.Эрдэнэбаатар нар өргөө цагаан гэрийг бэлэглэж, жавартай өвлийг өнөтэй давж чадахаар боллоо. Та бүхэн өрх гэрээрээ дүүрэн жаргалтай амьдрах болтугай. Гэрийг минь барилцсан хамт олныхоо залууст баярлалаа" хэмээн нүүр номдоо бичжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өргөө цагаан гэр өгөхөд ч багадахаар ачтай хүн юм эрүүлиэнхийг хүсье
Юун хачин жижигхэн гэр вэ?
Ха-лх хүн байна.
Өгсөн гээд бгаа овоохойг н хараад бгаарай
Ямар сайхан хүн бэ. Байг�##�ь орчноо хамга�##�ж хайрлацгаая хүмүүсээ. Хогоо битгий хаяарай
Буянтай сайхан хүн байна.Эрүүл энх ,аз жарг�##�,хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Танд баярл�##�аа.Хог бүү хаяарай хүмүүсээ!
Зурагтаар хүний бичсэнийг уншдаг гавьяатын дэргэд юү ч биш юм даа.
Юун татг�##�зсан м�##�лагааны гэр вэ.олигтойхон ююм өгөөч