НИЙГЭМ

9 настай охиныг мөргөж зугтаасан жолоочийг долоо хоног хайж байна

Энэ сарын хоёрны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, Баянзүрхийн товчоо орчимд гарцаар гарч явсан сурагч охиныг мөргөж, ослын газраас зугтаасан байна.

Охины хувьд есөн настай. Тухайн үед дүүгийн хамт явж байжээ. Ослын улмаас хөлийнх нь шөрмөс тасарч, хэвтэрт байгаа аж. Одоогоор түүнийг мөргөсөн жолоочийг олоогүй хэвээр байгаа бөгөөд унаж явсан машиныг олж тогтоосон ч өөр эзэмшигчийн нэр дээр бүртгэлтэй, зарагдсан учир осол гарах үед ямар хүн жолоодож явсныг тогтоож чадаагүй байна.

Энэ зам дээр найман сараас хойш энэ төрлийн гурван осол гараад байгаа. Тус хэсэг гэрлэн дохиогүй, явган хүн зорчих гүүргүй, замын тэмдэглэгээ арилсан болон хурдны гэх тодотголтой учир осол гарах шалтгаан болдог байна.

Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “тодорхой мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэлээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
10 сар 9, 2024 14:07

Замын тэмдэг,гарцыг будаж тодруулахгүй байгаа нь осол, түгжрэл үүсэхэд ихэар нөлөөлж байхад Нянбаатар бродюр сольж эвдрээгүй замыг шинээр давхарлаж хучсаар л байна

Цодоо
Цодоо
10 сар 9, 2024 14:32

Ямарч гээч мэдээлэл вэ. Зүгээр зохион бичлэг юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button