Хайнга байдлаас амиа алдсан тохиолдол Халх голын дайны эрсдлээс давжээ
2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амь насаа алдаж, 823 хүн хүнд гэмтэж, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод бүртгэгджээ.
Нийт осолдогчийн 13.7 хувь нь нас барж, 25.2 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт тохиолдсон байна.
Энэ бол Халх голын дайнд амь насаа алдсан хүний тооноос ч илүү байгаа нь эмгэнэл гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагаагаа сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, шийдэл гаргах уулзалтаас сайд Л.Энх-Амгалан онцоллоо.
Улмаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, салбар бүр ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад хууль эрх зүй, бүтэц тогтолцооны шинэчлэл хийхгүй бол аюулын харанга дэлдэж эхэлснийг ойлголоо гэв.
Цаашдаа ажил олгогч ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эрсдэлийн үнэлгээг тухай бүрд хийж, ослын дараа биш урьдчилан сэргийлэх, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад гадаад болон дотоодын сайн туршлагыг бүх салбарт хэрэгжүүлнэ гэлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарчигандаа "эрсдлээс" гэхийн оронд "хохирлоос" гэвэл илүү зөв байждээ !
Ажиллагч өөрийгөө хохироолгүй авч явах чадамж юм даа. Гэхдээ ажиллах нөхцөл ? Ажил хийлгэж байгаа газрын хариуцлага? Одоо ч ашиг гэдэг хүнээс илүү дээд зүйл бий болсон байна.