НИЙГЭМ

Жирэмснээс хамгаалах моданна, феминил зэрэг эмийг жороор олгодог

Энэ сарын 1-нээс бүх эмийг эмчийн бичиг, жороор олгодог болж буй гэх ташаа мэдээллүүд цацагдаж иргэдийг төөрөгдүүлээд байгаа. Тодруулбал, нэг ширхэг тариур, эмийг ч жороор авдаг боллоо гэх мэдээлэл хурдтай тарсан. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт бөгөөд жороор олгох эмийн жагсаалтад огт өөрчлөлт ороогүй.

Өөрөөр хэлбэл иргэд ямар эмийг жороор олгож болох, болохгүй эсэхийг бүрэн дүүрэн мэддэггүй гэсэн үг. Дээрх мэдээлэлд үндэслэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас залруулга мэдэгдэл ч гаргасан.

Үүнтэй холбоотойгоор жирэмснээс хамгаалах эмийг жороор олгох жагсаалтад багтаасан эсэхийг нягталлаа. Учир нь иргэдийн зүгээс жоргүй олгодог байсан тус эмийг жороор олгодог болсон байна гэх зэргээр мэдээлэл хуваалцаж, төөрөгдөл үүсээд байна.

Druginfo.mohs.mn сайтаас нягталж үзвэл эмэгтэйчүүдийн нийтлэг хэрэглэдэг феминил, моданна гэх эмийг жороор олгодог бол прегнон, постинер эмийг эмчийн бичиг, жор шаардлагагүйгээр олгодог юм байна. Энэ нь шинэ зүйл биш бөгөөд угаас мөрдөгдөж байсан жагсаалт юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 14, 2024 16:06

ГҮЙ ЭЭЭ ТЭГЭЭД МАНАЙХААН ЭНЭ ЭМ ШАЛ ХУДЛАА ЮМ БИЛЭЭ БИ ЭНЭ ЭМИЙГ ХЭРЭГЛЭЭД ОДОО БӨМБӨГ ЗАЛГИЦАН БАС НЭГ ХӨӨРХӨНТЭЙ БОЛНО ДОО.ЭНЭ ЭМИЙГ УУЖ БАЙХААР БЭЛГЭВЧ ХЭРЭГЛЭЭЧ ЭСВЭЛ ГАДУУР НЬ ТАВИУЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БЭЛГЭВЧ ГАРЦАН БАЙГАА ШҮҮ НӨХӨРТӨӨ ХЭЛЭХГҮЙГЭЭР ЭМ БЭЛГЭВЧЭЭ ХИЙЦЭН БАЙХАД ТЭД МЭДЭХГҮЙШТ ДЭЭР ГАРЧ ХЭДХЭН ОЦОГНООД Л СУЛБАЙГААД ЯВЧИНА ИНГЭЖ АРГАЛАХГҮЙ БОЛ ТЭД НАР МУУСАЙНУУД ЖИРЭН ГОД ХИЙЧИХЭЭД НЭЭХ ЗЭВҮҮН ХАМАГ ЮМ ХӨДӨЛГӨЖ ХАЯЧИХААД ДУРЖИГНАТАЛ ХУРХИРААД УНАНА.ЭРЧҮҮД УГААСАА ӨӨРИЙГӨӨ Л БОДДОГ ХАМАГ ЮМ НЯЛЦАЙТАЛ ЗАВААРУУЛЧИХААД ТЭНЭГ .

Bujka
Bujka
10 сар 15, 2024 03:51

Em uuhaa boison, gormanii hemjee ih dotor muuhai orgiulaad bdag, calendar hutulj bga , bolomjgyu yer ni belgevch heregledeg bson.

Холбоотой мэдээ

Back to top button