Нийгэм мэдээ

Хойд хилээр хоёроос дээш гар утастай нэвтэрвэл асааж, ажиллуулж шалгана

Халаасны хулгайг тусад нь зүйлчлэн ялыг хүндрүүлэх санал гаргажээ. Учир нь өнөөдөр мөрдөж буй зүйл ангиар хулгайн 80 гар утас худалдаж авсан ченжийн зорчих эрхийг нь нэг жилээр хорих, 17 гар утас хулгайлсан иргэний хотоос гарах эрхийг хязгаарлах боломжтой байгаа юм.

Тодруулбал, бусдын гар утсыг хулгайлсан иргэн,

17.1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин хулгайн гар утсыг худалдаж авсан ченж,

18.6 дугаар зүйл: Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өнөөдрийн байдлаар өдөрт 15-20 утас хулгайлдаг иргэн, үүнийг нь худалдан авч цааш арилжаалдаг ченж хоёрт ийм л хууль үйлчилж байгаа юм.

Мөн иргэд гар утсаа алдчхаад цагдаагийн байгууллагад ханддаггүй, E mongolia системд нэвтэрч “Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах” хэсэгт IMEI дугаарыг оруулан шалгаж мэддэггүй зэрэг нь энэ төрлийн гэмт хэргийг гааруулсаар байна.

Тиймээс, халаасны хулгайг тусад нь зүйчлэн хүндрүүлэх, ОХУ руу гаргах болсон хулгайн утсыг ГЕГ-тай хамтран нарийвчлан шалгадаг болох зэргээр ажиллаж байна.

Жишээ нь, хойд хөрш рүү зорчиж буй иргэдийн биед хоёр буюу түүнээс дээш гар утас байвал утсыг нь асаалгаж кодыг нь хийлгэх зэргээр баталгаажуулан шалгах ажлыг эхлүүлэх гэж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button