Нийгэм мэдээ

ҮСХ: Улсын хэмжээнд он гарснаас хойш 8 сая толгой мал хорогдсон

Улсын хэмжээнд 2023 оны эцэст төллөх насны нийт 30.0 сая хээлтэгч мал байна хэмээн тоологдож байсан. Үүнээс 17.0 сая буюу 56.8 хувь нь 2024 оны эхний есөн сард төллөсөн байгаа юм. Тодруулбал, Эм хонины 60.6, эм ямааны 54.1, ингэний 32.3, үнээний 55.0, гүүний 49.0 хувь нь төллөжээ.

Одоогоор гарсан төлийн 90.9 хувь буюу 15.5 сая нь бойжиж байна. Гэвч бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 14.4 хувь буюу 2.6 саяар буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа юм.

Хорогдлын тухайд, 2024 оны эхний есдүгээр сарын байдлаар 8.1 сая толгой мал малын зүй бусаар хорогдсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.2 сая буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.

Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,

  • Хонь 4.4 сая,
  • Ямаа 2.6 сая,
  • Үхэр 701.6 мянга,
  • Адуу 459.8 мянга,
  • Тэмээ 5.9 мянган толгой мал тус тус хорогдсон байна.

Тухайлбал нийт хорогдсон малын 53.8 хувийг хонь, 31.9 хувийг ямаа эзэлж байна. Малын хорогдлын шалтгааныг тодруулбал,

  • Нийт малын 0.3 хувь нь чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг бусад шалтгаанаар
  • 99.6 хувь нь аюулт үзэгдлээр,
  • 0.1 хувь нь өвчнөөр хорогдсон байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ашиг багатай хэт олон мал хэрэггүй

Зочин
Зочин

Хэд үхсэн нь бус хэд үлдсэн нь илүү сонин бнаа ?

Холбоотой мэдээ

Back to top button