Нийгэм мэдээ
Нүд өвдөж, гүйлгэж, хатгаа болдог аденовирүсийн халдвар зонхилж байна

Вирүсийн шалтгаантай, өндөр халуурч, хатгалгаа үүсгэдэг ханиад дэгдсэн талаар өрхийн эмч нар харьяа сургууль, цэцэрлэгүүдийн багш нарт анхааруулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж эхэллээ.
Есдүгээр сард хүүхдүүдийн дунд улирлын ковидын халдвар нийтлэг байсан бол ойрын өдрүүдэд аденовирүсийн шалтгаант халдвар зонхилж байна.
Аденовирүс нь хүнээс хүнд дамжин амьсгалын зам, нүд, ходоод гэдэс, шээс дамжуулах замын гадаргуун салст мембраныг гэмтээж өвчлүүлдэг. Аденовирүс нь 50 орчим серотип буюу 6 төрөл (А-) байна гэж үздэг ба хүүхдийн амьсгалын замын цочмог халдварын ойролцоогоор 10 хувийг эзлэж, үргэлжилсэн суулгалтын гол шалтгаан болдог.
Аденовирүс нь,
- Амьсгалын замын халдвар (ихэвчлэн HAdV-B болон C)
- Нүдний салстын үрэвсэл (HAdV-B болон D)
- Ходоод гэдэсний хямрал (HAdV-F серотип 40, 41) үүсгэдэг.
Шинж тэмдэг нь,
- Ходоод гэдэсийг гэмтэж суулгах
- Цистит
- Залгиур хоолой тунгалагийн булчирхай, нүдний салст гэмтэх
- Гөвдрүүт тууралт зэрэг олон эрхтэн системийг хамарч гэмтээдэг байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу хэрэглэх үү яаж эмчилэх талаар бичдэггүй юм уу
Ямар зөвөлгөө өгөөд бга юм бээ зөвлгөөгөө өгөөч мэдээлэл алга бна шүү дээ
Ямар эм хэрэглэх талаар зөвлөсөн зүйл алга даа үхсэн хатсаны чинь зөвлөгөө вэ