Цахилгааны тарифтай холбоотойгоор Үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмж эхэллээ

Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэх тухай шийдвэрийн хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс цахилгааны дундаж, тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж шинэчлэгдсэн. Харин дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс нэмэгдүүлэх болсныг мэдэгдсэн.
Цахилгааны үнэ нэмэгдсэн, дулааны үнэ удахгүй нэмнэ гэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа.
Үндэсний томоохон үйлдвэр болох "Талх чихэр", "Мах импекс" ХК бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ. Бид тухайн байгууллагуудаас бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тухай дараах тодруулгыг авлаа.
"Талх чихэр" ХК-ийн маркетингийн ажилтан "Манай байгууллага 1200 гаруй ажилтантай, талхны зургаа, нарийн боовны дөрвөн шугам ажилладаг. Үйлдвэрээ тогтмол ажиллуулахад мэдээж цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн байдал гол нөлөөлж байна. Үүнээс гадна манай бүтээгдэхүүнд орж байгаа нэмэлт бүтээгдэхүүний үнэ өссөн. Иймд манайх бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, ажилчдынхаа цалинг тогтмол тавих шаардлага үүссэн учраас үнэ нэмэхээс өөр сонголт байгаагүй" хэмээсэн юм.
Бид тус газрын зарим бүтээгдэхүүн яг одоо худалдааны төвд ямар үнэтэй байгааг судлахад
- Амтлаг талх 300 гр - 2,950 төгрөг
- Мишээл 600 гр- 3,400 төгрөг
- Атар талх 600 гр -2,550 төгрөг
- Нахиа боов 450 гр - 6,050 төгрөг
- Аяны боорцог 750 гр - 6,900 төгрөгийн үнэтэй байна.
Харин бүтээгдэхүүнийхээ үнийг 15 хувиар нэмсэн гэх "Мах импекс" ХК-ийн маркетингийн ажилтан "Үнэ нэмсэнтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй" хэмээсэн юм.
Тус газрын зарим бүтээгдэхүүн яг одоо худалдааны төвд ямар үнэтэй байгааг судлахад
- Аянчин хиам- 45,980 төгрөг
- Нийслэл хиам 400 гр -17 мянган төгрөг
- Онцгой хиам 400 гр -12,680 төгрөг
- Чанамал зочид хиам 800 гр- 28,800 төгрөг
- Зайдас кнайкер 1кг- 39,280 төгрөгийн үнэтэй байна.
"Түмэн шувуут" ХК маркетингийн ажилтан "Манай байгууллага өндөгнийхөө үнийг одоогоор нэмсэн зүйл байхгүй. Цахилгааны үнэ нэмэгдсэн хэдий ч бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй гэх бодолтой байгаа" гэв.
Бид тус газрын зарим бүтээгдэхүүн яг одоо худалдааны төвд ямар үнэтэй байгааг судлахад
- Сувиллын бор 30 ширхэгтэй өндөг - 17,550 төгрөг
- Омега 3-тай 15 ширхэгтэй өндөг - 9,260 төгрөг
- Баяжуулсан 10 ширхэгтэй өндөг - 6,280 төгрөгийн үнэтэй байна.
-Иргэд: Тогны үнэ нэмсэнтэй холбоотой хүнс, барааны үнэ өсчихлөө-

Эрчим хүчний үнэ нэмэгдэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд өмнө нь ярьж л байсан. Угаас эрчим хүч уналтад орж байна хэмээн ярьж байсан шүү дээ. Манай тогийн мөнгө өмнө нь 20 гаруй мянган төгрөг гардаг байсан. Одоо нэмэгдсэн л харагдаж байна лээ. Энэ нэмэгдэл орлого багатай өрхүүдэд хүчтэй нөлөөлөх магадлалтай харагдаж байна.
Үүнээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон нийтлэг авдаг хүнс, барааны үнэ нэмчихсэн л харагдаж байсан. Одоо үүнтэй дасан зохицохоос өөр арга байхгүй л байна.

Цахилгаан болон дулааны үнэ нэмэгдэх үед бусад нэр төрлийн барааны үнэ нэмэгддэг байдал шинэ үзэгдэл байхаа больсон. Энэ нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна. Гэтэл дээр сууж байгаа хүмүүс юу хийгээд байгааг мэдэх юм алга.
ҮСХ-ноос хамгийн сүүлд гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэл

О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхиидөө монгол улс хөгжихгуй нь тодорхой болсон.төр барьж байгаа нь тэнэгүүд юмбилээ
Дээд төрөөс олигтой юм гарахгуй бол доод шатнаас сайн зүйл гарах эсэх нь эргэлзээтэй.үндэснии лидер байхгуй./лидер үзэл бодол үйл хэрэг хол сэтгэх оратор биш/????
Talh b##voo neg negeer ni jignej hiideg yum shig nemne gej yu baisan yum
Хөөе 126 гишүүнцэрүүдээ мөн ерөнхий сайданцар Оюун-Эрдэнэ гуай цаана чинь үйлдвэрлэгч нар үнээ нэмээд эхэлчихлээ эсвэл та нар Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн идэж уухаа больсон юмуу муусайн �########� нар үхэж д�##�д ороосой л гэж хэлэхээс өөр хэлэх �##�га
ЖЕНКО-ИЙН ЛУЙВРААР АВСАН ТАЛХ ЧИХЭР МАХИМПЕКСЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙНА!!!
Тэнэг биш бол цахилгааны үнээ дагаад өснө.Болоогүй 5-р сард дулааны үнэ өсөхөд бас дахиад өснө .Цахилгаан дулаанаар үйлдвэрлэл ээ явуулдаг юм аа .Эрх барьж буй намын буруутай бодлого шүү
Энэ болоогүй ээ, дээрээс нь автомашины болоод зам ашигласны татварыг 5 дахин нэмж бн, энэ төр засаг иргэнээ дэмжих биш иргэдийн эсрэг ажиллаж байна. Монгол улсад жирийн иргэн хүн амьдрахад маш хэцүү болж бн, нийт ард иргэд чинь өлсгөлөн ядуучуудын эгнээ рүү гулсаж бн
Ц�##�ин.тэтвэрээ нэмэх ёстой шүү.энэ арай бишүү. Больёёёёёёё.
Дээр юу билээ автобусны үнэ хэд болно гэлээ. 5000 гэлүү. Орилж чарлаж хэлж байж болиулаа биз дээ. Чад�##� муутай улсууд үнээ нэмээл явж байхаас. Төгрөг чинь нөгөө Германы марк шиг шатаадаг цаас болчихвий дээ. Тэрнээс л айж байна
өндөг нэмэгдээгүй байнлэй
гадаадын юмааа хэрэглэе ээ энэ тэнэгүүд бүгдээрээ адилхан сэтгэлгүй юм.
Авахаа больчихож болно. Гэртээ т�##�хаа бариад �######� боорцгоо хийгээд идээд байхад харин илүү эрүүл байж чадна.
Цахилгаанаар үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.Үүнд гайхах хэрэггүй.2016 онд 1$-1700 төгрөг байв.МАН засаг аваад жил хүрэхгүй хугацаанд 3500 төгрөг болгоод нэг с�##�барын үнийг хэт хатуу барьж буруу бодлого явуулсны горыг ард түмэн одоо л амсаж байна.2025оны 5-р сард дулааны үнэ өсөхөд бас дахиад өсөх магадл�##�тай .Үйлдвэрлэгч бус ( засаг барьж буй ) НАМЫН буруутай ажиллагаа шүү.СОНГООД БАЙ.ТЭГЭЭД АЛУУЛАВ....
Үнээ нэмэхээс нь өмнө нэмчихсэн бх юм
Хиам гэж б�##�ай Хорт хүнсийг огт худ�##�дан авахгүй байв�##� таарна!!! Үйлдвэрлэгчид нь өөрсдөө идэж дуусгана биз!!!
УИХ гишүүд хур�##�даа идэвхтэй оролцвол урамшуул�##� олгоно гэж цахилгааны үнэ нэмсэнтэй холбогдож шинэ журам гаргаад бөөн баяр хөөр болсон гишүүд ордонд баярлаж байхад иргэд сонголтондоо гомдоод ачаагаа үүрээд амьдарч байхаас өөр яахав
Өө цахилгааны үнэ нэмснийг тооцсон өдөр л гурилын үнэ нэмчихсэн байсан
МАН ын МАФИ төр барьж байхад Монгол улс хөгжихгүй нь тодорхой шүү!!!