Нийгэм мэдээ

Орон нутгийн сурагчид энэ даваа гарагаас эхлэн хичээллэнэ

Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан билээ.

2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан. Хуваарийн дагуу сурагчид нэгдүгээр сарын эхнээс амарсан юм. Сурагчдын амралт орон нутгийн сурагчдын ирэх долоо хоногт, нийслэлийнх нэгдүгээр сарын 24-нөөс дуусна. Улмаар орон нутгийн сурагчид ирэх даваа гарагаас, нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 27-ноос хичээллэж эхлэх юм.  Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.

I-II анги

  • Нийслэлд 12-р сарын 23-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 12-р сарын 23-наас 1-р сарын 17-ныг дуустал 

III-V анги:

  • Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал

VI-IX анги:

  • Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал

X-XII анги:

  • Нийслэлд 1-р сарын 6-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 1-р сарын 6-наас 1-р сарын 17-ныг дуустал амарна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button