"Үүрэгт ажлаа хийлгүй тангаргаасаа няцсан УИХ-ыг тараахыг шаардаж байна"

УИХ-ыг тарахыг улс төрийн намууд шаардаж "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр "Өнөөгийн УИХ үндсэн үүрэгт ажлаа хийлгүй тангаргаасаа няцсан гэж ард түмэн үзэж, итгэл алдарсан. Иймд УИХ-ыг тараах зөвлөл байгуулж байна" гэлээ. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Ард түмний олонхын засаглалын нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам нэгдэн дараах шаардлагыг УИХ-д хүргүүлж байгаагаа уншиж танилцуулсан юм.
Тус шаардлагад "Монгол Улс сүүлийн 35 жил найман сонгууль явуулж, МАН, АН гэсэн хоёр нам ээлжлэн хамтран засгийн эрхийг барьж улс орныг удирдсан. Гэвч хуйвалдааны цөөнхийн засаглал бий болгон эрх мэдэл, өмч хөрөнгө улс орны баялгийг өмчилж, тусгаар тогтнолд аюул учруулах хэмжээнд хүрлээ. Дэлхий нийтийн ардчилсан төрт ёсны онолоор хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх, хэвлэл мэдээллийн засаглал цөөн хүмүүсийн мэдэлд орвол ард түмний засаглалгүй болж дарангуйлал тогтдог хэмээн үздэг. Монгол Улс Үндсэн хуультай, ардчилсан засаглалтай гэх боловч Үндсэн хуулийн эзэд болох ард түмэн нь цөөнх эрх мэдэлтнүүдийн дур зоргыг хязгаарлах чадваргүй болсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин давуу эрхтэй хуулиудыг сонгууль бүрийн өмнө батлан хуйвалдаанаар бүлэглэлүүд засгийн эрхийг авч, хяналтгүй, хязгааргүй эрх мэдлийг эдлэх боллоо. 2024 оны УИХ-ын сонгуульд таван нам парламентад суудалтай болсон боловч цөөн хүний тохиролцооны төлөөлөл гэдэг нь олон түмэнд илт болж, иргэдийн эрх ашгийг хамгаалах чадваргүй нь нотлогдлоо. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 19.1-д төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгаа бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн. Мөн Монгол Улсад засгийн бүр эрх ард түмний мэдэлд байна гэсэн.
Тус хуулийн 22.2 УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 2/3-оос доошгүй нь үзэж эсвэл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосон бол УИХ-ын нийт гишүүний 2/3-оос доошгүй саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн заалт байна.
Мөн хуулийн 23.1-д нь УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын эрх ашгийг эрхэмлэн баримтална гэсний дагуу тус хуулийн 25.16-д ард нийтийн санал асуулга явуулах, сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдэнэ гэж үзнэ гэснийг баримтлан УИХ болон гишүүд нь улс, үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг дээдлэн өөрөө тарах шаардлагыг хүргэж байна. Энэхүү шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын гурван өдөрт багтаж олгоно уу" хэмээсэн байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За за тараачий энэ гөлөгнүүдийг дараа нь яахын ажлаа аймаар хийдэг шудрага үнэний туйл зөвхөн ц�##�ингаараа амьдрагч нар гарч ирэх юм уу?гэнэн гоё мөрөөдөл байна.
Сонгогдоод удаагүй байхад яах гээд байгаа тэнэгүүд вэ? Юу хийхийг нь харж байгаач!
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Зөв зөв хур�##�даа суудаггүй новшийн өлөн хулгайчууд �######�ах цаг болсон
УИХ 126 гишүүнтэй болоод улс орныг хөгжүүлээд, ажлыг хийж өгнө гээд байсан хаа байна. Харин ч цахилгааны үнийг нэмээд, ард иргэдийн амьдрaлыг улам дордуулж, хувьдаа хонжоо хайсан новшнууд л олширлоо. УИХ тарах ёстой. Хавраас ард түмэн жагсаад эхлэхээр энэ муусайнууд тарахгүй хайчдаг юм.
Биелээгүй асуудлыг хэлээд биелүүлэхийг шаардв�##� яадаг бол???
Олдвол өлдөнө
УИХ-ын гишүүд бодит байд�##� дээр яагаад төр засгийн �##�бан туша�##�тнуудаас асуулт асуусан хүмүүс л байх юм. Ийм нөхдүүд улсын төсөв мөнгийг үрэлгэн зарцуулж үнэхээр улс түмнийхээ төлөө гэх сэтгэл байхгүй учир эрх ямба эдлэдэг эрхүүдийг нь хасах хэрэгтэй.юу хийсэн гээд улс орноо өөд татахгүй хэдэн байшин барилга нурааж шинээр барьж асар их мөнгө үрэн таран хийж байгааг анзаардаг хүмүүс байна уу
hedii veiin zay bilee 100 aild laa hiij tos hutgaj baisan zaya avgai baij baigaal neg garh yum da
Нүдний шилтэй авгай та Хөгжлийн банкны өрөө төлчихөөд УИХ- ороорой!!! УИХ- луйварчидыг цуглуулга биш болж байгаа шүү!!!
ТУЙШИРАЛ АА ГЭЖ ...
bitgi hutsatsga umhi g###g ud min ta nar hen yum be danda ard tumen tegj bna ingej bna gej ner barij hutsastgana ta nar shig heden zolbin shantajchd tar geher tarchihdag yumu