Нийгэм мэдээ

Монгол, Хятадын хилийн боомтууд гурав хоног амарна

БНХАУ-ын хаврын баяр буюу Цагаан сар энэ сарын 29-31-нд тохиох юм. Үүнтэй холбоотойгоор хилийн зарим боомтыг амраахаар болсныг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

Тухайлбал, Замын -Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Хавирга, Бичигт, Бургастай, Сүмбэр, Баянхошуу боомт урд хөршийн хууль тогтоомжид заасны дагуу гурав хоног амрах юм байна. Харин Булган-Такашикэн боомт цагийн хуваарийн дагуу ажиллах гэнэ. Хилийн боомтуудыг түр хаах талаар Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд талууд дипломат шугамаар харилцан тохиролцсон байдаг юм байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button