Нийгэм мэдээ

Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах санал хүргүүллээ

Булган аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон 14 төлөөлөгч нийлж Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг аймгийн ИТХ-д гаргажээ. 

Тодруулбал аймгийн засаг Д.Пүрэв-Очир нь Хутаг-Өндөр сумын Засаг дарга О.Далайцэрэнг томилохдоо дээрх хуулиудыг зөрчсөн гэж үзсэн байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангахгүй иргэн Д.Наранбаярыг Аймгийн тамгийн газрын даргаар томилж, хууль зөрчиж шийдвэр гаргасан гэжээ. Ингээд Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналд тус аймгийн 16 төлөөлөгч нэгдэн, Аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлэх саналыг хурлын дарга Ш.Насандуламд өргөн барьжээ.

Мөн өмнө нь түүнийг төрийн албанд гурван жил ажилласан байх ёстой гэсэн дүрмийг зөрчиж, засаг дарга болсон гэж ИТХ-д эсэргүүцэж байжээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button