Нийгэм мэдээ

Хүүхдүүдэд хутга тулган гар утсыг нь дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоолоо

Саппорогийн автобусны буудал орчимд “Хүүхдүүдэд хутга тулгаж гар утсыг нь дээрэмдсэн” гэх дуудлага энэ оны нэгдүгээр сарын 29-ний 18.00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Өсвөр насны хоёр хүүхдийн “Infinix note-30” загварын гар утсыг үл таних 16-18 орчим насны гурван хүүхэд хутга харуулан, айлган сүрдүүлж, дээрэмдсэн байна. Бид хүүхдийн утсыг дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна" хэмээлээ.

Мөн өвлийн улиралд эрт харанхуй болдог учир эцэг эх, багш нар хичээлээ тараад явж буй хүүхдүүдэд хараа хяналттай байж, камертай, баталгаат замаар явах тухай зөвлөн ярилцахыг сэрэмжлүүллээ.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шинээ
Шинээ

Хар хорины 19р байрны арк хавиар 2 хүүхэд хүүхэд дээрэмдээд байсан тэр наад хүүхдүүд чинь байх

Холбоотой мэдээ

Back to top button