О.Хангай: Эцэг эх биднийхээ сэтгэлд үүрд орших үрсийгээ, санан дурсах өдөр ирэх нь

Улсын аварга О.Хангай алдарт эхийн одонд амиа алдсан хүүхдийг тооцдоггүй талаар хөндөн бичиж, түүний дэвшүүлсэн асуудал шийдэгджээ.


Энэ талаар тэрбээр "Одоогоос жилийн өмнө олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өөрийн цахим хуудсанд болон ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргаж саналаа илэрхийлж байсан.
Энэ хуулинд нэмэлт өөрчлөлт орж, Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэсэн байна.
Тиймээс хүүхэд нь нэг нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой боллоо. Эцэг эх биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд орших үрсийгээ илүү тодоор санан дурсах өдөр ирэх нь ээ. Ээжүүдийнхээ өмнөөс баяртай байна" гэжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таван хүүхэд төрүүлснээс 2ыг нь ой хүргэлгүй �##�дсан даа. Энэ хуулинд багтсан бол аштай юу
Үгүй ээ. Хүүхэд өнгөрсөн ч гэсэн 1нас хүрсэн бол өгнө гээд байгаа юм бишүү дээ. Урьд нь нэг настай өнгөрсөн чинь гэсэн өгч байгаагүй юм уу
Saihan zuil hiijee.Buyntai hun bn
Монголын үрс маш олон болтугай.
Ашгүй дээ зөв шийдвэр гарах шиг боллоо.
5 н хүүхэд төрүүлээд нэг охиноо 88-91 онд хоёр нас гаргаад 92-95 онд гурван нас хүргээд шахуу �##�даж байсан даа! Тэр хамрагддаг болов уу?!?
Хамрагдана та матери�##� аа өгөөд нөхөж авна
хамрагдана
Маш их баяртай байна