Богд хааны ордон музей орчим агаар маш их бохирдолтой байна

Нийслэлийн агаарын чанарын /2025-02-12/-ны өдрийн 09.00 цагийн байдлаарх агаарын чанарын мэдээллийг хүргэж байна.

Агаарын чанар
- Богд хааны ордон музей орчимд маш их бохирдолтой
- Налайх, МҮОНРТ, Нэгдүгээр хороолол, Толгойт, Баянхошуу орчимд бохирдолтой
- Нисэх, Яармаг, Монгол газар, Баруун 4 зам, Амгалан, Ургах наран, Шархад, Хайлааст, Дамбадаржаа орчимд бага бохирдолтой
- Мишээл экспо, 100 айл, Таван буудал, Бөхийн өргөө орчимд хэвийн гэх үзүүлэлтийг заасан байна.
Агаарын чанарын тоон утга
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яагаад? Сенсор нь эвдэрчихсэн юм уу, эсвэл тэнд нэг эргүү нь дугуй шатаачихсан юм уу?