Нэгдүгээр хороолол орчимд агаар маш их бохирдолтой байна

Нийслэлийн агаарын чанарын /2025-02-13/-ны өдрийн 09.30 цагийн байдлаарх агаарын чанарын мэдээллийг хүргэж байна.

Агаарын чанар
- Нэгдүгээр хороолол орчимд маш их бохирдолтой
- Толгойт, Монгол газар, Баруун 4 зам, МҮОНРТ, Амгалан, Шархад орчимд бохирдолтой
- Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей, Бөхийн өргөө, Ургах наран, Налайх, Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа орчимд бага бохирдолтой
- 100 айл, Таван буудал, орчимд хэвийн гэх үзүүлэлтийг заасан байна.
Агаарын чанарын тоон утга
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.