Нийгэм мэдээ

"The MongolZ" багийнхан Германы "G2" багаас илүүрхэж чадах уу

Шведийн Стокхольм хотноо "CS2" төрлийн "ESL Pro League"-ийн 21 дэх улирал үргэлжилж байна.

Монголын "The MongolZ" баг уг тэмцээнд чансаагаараа шууд хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлсэн. Тэд өчигдөр/2025.03.07/ эхний тоглолтоо Германы "GamerLegion" багийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай хожжээ.

Хоёр багийн хувьд саяхан зохион байгуулагдсан IEM Katowice 2025 тэмцээний плэй-оффын эрхийн төлөө тоглож, The MongolZ ялалт байгуулж байсан удаатай.

Мөн 2024 оны Shanghain Major-т учраа таарч The MongolZ тоглолтыг тэргүүлж байсан. Gamerlegion багийн хувьд HLTV-гээс гаргадаг чансааны арвангуравт бичигдэж байна.

Өнөөдөр 20.00 цагаас "The MongolZ" баг тэмцээний хоёр дахь тоглолтоо Германы "G2" багийн эсрэг хийнэ. Хоёр баг нийт дөрвөн удаа учраа таарсан бөгөөд 2:2 гэсэн харьцаатай байна. Сүүлд Шанхайд болсон Мэйжорын хасагдах шатанд учраа таарахад "The MongolZ" баг 1-0 гэсэн харьцаатай хожиж байсан юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Senzu
Senzu
3 сар 9, 2025 02:26

No scope 3kill

Зочин
Зочин
3 сар 9, 2025 10:45
Reply to  Senzu

waawaldaa

Холбоотой мэдээ

Back to top button