Гадаад мэдээ

БНСУ Сөүлд амьдарч буй монголчуудын амьдралын чанарыг дээшлүүлж, боловсролоор дэмжинэ

БНСУ-ын Сөүл хотод амьдарч буй монголчуудын тоо 10 мянга давсан тул Сөүл хот монгол иргэдийг дэмжих дэмжлэгээ өргөжүүлж эхэлсэн байна.

Энэ хүрээнд өчигдөр /2025.03.10/ Сөүл хотын Гадаадын оршин суугчдын төв, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-тай Солонгос дахь монголчуудын тогтвортой оршин суух, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор бизнесийн гэрээ байгуулсан талаар Mobile Newsis агентлаг мэдээллээ.

Хэлэлцээрт солонгост оршин сууж буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор талууд мэдээлэл солилцох, хамтран ажиллах боловсрол, соёлын арга хэмжээ зохион байгуулах, Монгол Улсын иргэдийг дэмжих гэх мэт олон талын ажлуудыг талууд хамтран зохион байгуулахаар болжээ.

Мөн энэ талаар Сөүлийн Гадаадын оршин суугчдын төвийн захирал Ким Дон Хун хэлэхдээ, "Бид энэхүү бизнесийн гэрээгээр Сөүл хотод амьдарч буй монголчуудыг амьдралыг судалж, тэднийг солонгосын амьдралд дасан зохицоход нь туслах, амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулахын тулд амьдралын мөчлөг, оршин суух төрлөөр нь төрөлжүүлж тохирох дэмжлэгийг үзүүлэх болно” гэсэн байна.

Мөн дээрх хэлэлцээрийн хүрээнд Сөүл хотын Гадаадын оршин суугчдын төв энэ сараас эхлэн долоо хоногт хоёр удаа явуулдаг байсан монгол хэлний зөвлөгөө өгөх үйлчилгээгээ долоо хоногт зургаан удаа болгоно. Ингэхдээ Сөүл хотын Гадаадын оршин суугчдын төв Сөүлд амьдарч буй гадаадын иргэдэд тогтвортой суурьшихад нь туслах зорилгоор олон хэлээр зөвлөгөө өгөх, хууль эрх зүй, хөдөлмөрийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, солонгос хэлний боловсрол олгох, соёлын туршлага судлах зэрэг үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна.

Тус төв нь ЁнДунпо-гу хотод байрладаг. Монгол хэлний зөвлөгөө даваа-баасан, ням гарагуудад 10:00-18:00 цагийн хооронд ажиллана. Харин бямба гарагт амрах юм байна.

Одоогоор Солонгост 37664 монгол иргэн оршин суудаг бөгөөд тэдний 19380 буюу 30 орчим хувь нь Сөүл хотод оршин суудаг аж.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sulungas
sulungas
3 сар 12, 2025 04:35

bid uul n ezelsen gazar nutag deeree baigaamsan neeh huuli ntr yariad soliorood bhiin Mongolchuud haanach daam amidrna solongos bol Mongoliin hamgiin dord bool udahgvi hamraar n gazar hatguulna sulungas booliin bool bosgonii shoroonuuda

Холбоотой мэдээ

Back to top button