Ард түмний "MVP" О.Эрдэнэцогт

"BCH Knights" багийн ахлагч О.Эрдэнэцогт 2024-2025 оны үндэсний дээд лигийг өнгөлж яваа тамирчдын нэг яахын аргагүй мөн.
Тэрбээр, улирал эхлэхэд өөрийн чадвараа баталж, энэ оны MVP буюу "Тэргүүн тоглогч"-ийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэж эхэлсэн. Үзэгч олон түүнийг аль хэдийн "MVP" тоглогч болох ёстой байсан гэлцдэг. Тэгвэл энэ жил өөрийн авьяасаа тултал үзүүлж, олон жил өөрт нь очоогүй шагналыг авахаар зэхэж байна.
Өнгөрсөн улирал сарвууны бэртлийн улмаас хүссэн тоглолтоо гаргаж, шидэлтээ унагааж чадаагүй тэрбээр энэ улирал сайн байгаагаа өмнөх сард шигшээ багийн түвшинд ч харуулж чадсан. Дээд лигийн хүрээнд дархан аваргуудад анхных нь ялагдлыг хүлээлгэсэн томоохон үйл явдал ч боллоо.
Мөн энэ удаагийн лигтэй зэрэгцэн сагсан бөмбөгийн шигшээ баг энэ оны Азийн аваргад оролцох эсэхээ шийдэх тун чухал тоглолтуудыг хийсэн. Тухайн тоглолтод ч О.Эрдэнэцогт үүргээ сайн гүйцэтгэж, хамгаалалт, довтолгоонд бусдыгаа манлайлсан.
Түүний хувьд 2017 онд "Харцага" багт тоглож байсан бөгөөд удалгүй "Алдар Танан Гарьд" буюу BCH Knights багт нэгдсэн. 2018-2019 оны дээд лигийн "Бүх одод"-ын тоглолтод хамгийн их санал авсан тоглогч болсон амжилттай.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.