Нийгэм мэдээ

Өмнөговийн малчин түймэрт малаа алдсан иргэдэд 50 бог хандивлалаа

Дорнод аймгийн таван суманд хээрийн түймэр гарч малчин айлын гэр шатаж, малын хотоо харлуулсан харамсалтай гамшиг тохиолдсон билээ.

Урьдчилсан байдлаар тухайн түймэрт 170 мянган га талбай өртөж, 38 гэр, дөрвөн чингэлэг, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3509 боодол өвс түймэрт өртсөн. Одоогийн байдлаар хохирлын хэмжээ эцэслэгдээгүй байна

Хөлөнбуйр сумын нутагт гарсан түймрийн улмаас орон гэр, мал сүргээрээ хохирсон малчин өрхөд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын "Бортээг" багийн залуу малчин, тэмээчин Батжаргалын Бат-Очир хувиасаа 50 бог мал хандивласан байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 12, 2025 13:19

Юун хөөрхийн бээ.

Холбоотой мэдээ

Back to top button