Нийгэм мэдээ

Х.Нямбаатарын гомдлыг хэлэлцэж эхлээгүй байна

Хан-Уул дүүрэг дэх иргэний хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын гомдлыг хэлэлцэх товтой.

Тодруулбал, тус шүүхээс Х.Нямбаатарт холбогдох 1 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргасан. Харин захирамжийг үндэслэлгүй байна хэмээн хариуцагч талаас гомдол гаргажээ. Энэхүү гомдлыг өнөөдөр хэлэлцэх юм.

Тухайн шүүхээс энэ талаар тодруулахад "Хараахан хэлэлцэж эхлээгүй байна. Өнөөдөр 19 гомдол хэлэлцэхээс 10 дахь нь орж байна" гэлээ.

Эргэн сануулахад, "Эко автомашин импортлогчдын холбоо", "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-уудаас Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд хандаад байгаа.

Тэд хүсэлтдээ "Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 1 тэрбум төгрөг гаргуулах" тухай дурдсан. Энэ дагуу, шүүхээс хүсэлтийг хүлээн авч хянаад, үндсэн хэрэг шийдэгдэх хүртэл Х.Нямбаатарын 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргаад байгаа билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 14, 2025 09:21

Хэдэн чэнж бүр даьарчээ

Холбоотой мэдээ

Back to top button