Гадаад мэдээ

БНСУ-д шүлхийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Өмнөд Солонгост малын  хөл, амны өвчин (FMD буюу шүлхий) илэрсэн анхны тохиолдол бүртгэгдлээ.

Хөдөө аж ахуй, хүнс, хөдөө тосгоны яамны мэдээлснээр, халдвар Өмнөд Чолла аймгийн Ённам хотын үхрийн аж ахуйд илэрсэн бөгөөд тус аж ахуйд нийт 180 үхэр байгаа аж. Халдварыг тархахаас сэргийлж, уг аж ахуйн бүх үхрийг устгахаар болсон байна. Мөн улсын хэмжээнд мал аж ахуйн газруудад хөл хорио тогтоож, вакцинжуулалтыг хугацаанаас нь өмнө эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хорио цээрээс үүдэж тус улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хүргэе.

Махны үнэ:

  • Нийт үхрийн аж ахуйд 0.006% л хамаарах тул махны нийлүүлэлтэд томоохон өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна.

Экспорт:

  • Өмнөд Солонгос өнгөрсөн жил 49.5 тонн үхрийн мах экспортолсон ч (Малайз, Монгол, Саудын Араб руу) бүсчилсэн арга хэмжээнээс болж экспортод ихээхэн нөлөөлөхгүй гэж тооцжээ.

ОУ-ын хяналт:

  • Солонгос улс Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас (WOAH) FMD-ээс ангид улс болохыг хүсэж байсан ч 2023 оны халдварын улмаас хойшлогдсон.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг Мок холбогдох байгууллагуудад хөл хорио, устгал, ариутгал, шинжилгээ зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.

Эх сурвалж: Yonhap news

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button