Монгол газар орчимд агаарын чанарын үзүүлэлт 531 буюу маш их бохирдолтой байна
Нийслэлийн агаарын чанарын /2025-03-18/-ны өдрийн 10.30 цагийн байдлаарх агаарын чанарын мэдээллийг хүргэж байна.

Агаарын чанар
- Монгол газар орчимд агаарын чанарын үзүүлэлт 531 буюу маш их бохирдолтой
- Налайх, Ургах наран, Шархад, Бөхийн өргөө, Мишээл экспо, 100 айл, МҮОНРТ, Баруун 4 зам, Яармаг, Нэгдүгээр хороолол, Таван буудал, Хайлааст, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт, орчимд агаарын чанар 102-195 буюу бага бохирдолтой
- Амгалан, Нисэх, Богд хааны ордон музей орчимд агаарын чанар 76-85 буюу хэвийн үзүүлэлттэй байна.
Агаарын чанарын тоон утга
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.