Нийгэм мэдээ

ЦЕГ: Ноорог.мн сайтын залуусаас мэдүүлэг л авсан. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр тайлбар өгнө

Өчигдөр /2025.03.17/ 22.00 цагаас өнөө өглөөний 05.00 цаг хүртэл "Ноорог.мн" сайтын залуусыг саатуулж, мэдүүлэг авсан тухай бид мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-аас "Ноорог.мн сайтын залуусыг баривчлаагүй. Мэдүүлэг аваад буцаасан. Шөнийн цагаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Хойшлуулшгүй тохиолдолд өдөр, шөнө харгалзахгүй явуулж болно. Прокурорын зөвшөөрөл ирсний дараагаар Цагдаагийн байгууллагаас тайлбар мэдээлэл өгөх боломж бүрдэнэ" гэх тайлбарыг өгч байна.

Эрүүгийн хуулийн 19.9 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах гэдэг зүйчлэлд дараах ял, шийтгэлийг оногдуулдаг байна.

  1. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өмнөх мэдээллийг дараах линк дээр дарж унших боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 20, 2025 22:36

Бид хөгжмөөр байна. Ноорогын з�##�уучуудын солиорол монголчуудад ямар хэрэгтэй зүйл авчирч байна вэ? Пиарчин, хошин шогийнхон, лайв хийдэг хүмүүс л завтай солиороод сууцгаах юм. Хэт улс төржилт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд солиорч монголчуудын хөгжилд саад болж эмх замбараагүй байд�##� үүсгэж байна. 9.5 тэрбум дансаар орж гарсныг хуурамчаар үйлдэх боломжгүй тул хууль хян�##�тын байгууллагууд нягт�##�ж ш�##�гах нь зөв. Бас нэг Лодойсамбуу л байгаа шүү дээ.

Зочин
Зочин
3 сар 20, 2025 22:37

Холбоотой мэдээ

Back to top button