Нийгэм мэдээ
Сурагчид бие даалтын долоо хоногоор "Аюулгүй амьдрах ухаан"-д суралцана

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 31-нээс эхэлнэ.
Энэ хугацаанд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах учиртай. Мөн онцгой байдлын газраас бие даалтын долоо хоногт сурагчдад гамшиг, аюул эрсдлийн үед өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх дадлага сургуулилт орохоор болжээ.
Ингэхдээ орон нутаг, сургуулийн онцлогт тулгуурласан байдлаар сургалтын үйл ажиллагааг явуулах бөгөөд "Аюулгүй амьдрах ухаан" сургалтын хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.