Маргааш финалын төлөө ДеМаркус Казинсын эсрэг Хасын Хүлэгүүд

Үндэсний дээд лигийн 2024-2025 оны плнй-оффын эхний шатны гурван цуврал дууслаа.
ПО-ын 2 дахь шат буюу хагас шигшээ шатанд Хасын Хүлэгүүд vs Сэлэнгэ Бодонс багууд учраа таарлаа. Мөн Эс Жи Эйпэс болон Бишрэлт Металл багууд өрсөлдөхөөр шалгарчээ.
Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багийн тоглолт маргааш /2025.03.21/ зохиогдоно.
NBA-ын супер од Демаркус Косинсыг плэй-оффын өмнө эгнээндээ нэгтгэж аваргын төлөө дайрахаар болсон Сэлэнгэ Бодонс багийн хувьд ПО-ын эхний шатанд хүчирхэг, ПО-ын арвин туршлагатай BCH Knight багтай тоглолт бүр ширүүн өлсөлдөөн дунд болж 4-1 харьцаагаар буулган авсан.
ПО-ын эхний шатанд Хасын Хүлэгүүд баг 14.8 бөмбөг таслалт дундчилсан бол Сэлэнгэ Бодонс баг 6.8 бөмбөг таслалт дундчилжээ.
Хасын Хүлэгүүд баг 45.1 хувийн довтолгоо, 3 онооны шидэлтийг 35 хувьтай гүйцэтгэсэн бол Сэлэнгэ Бодонс баг багаараа 38.7 хувьтай довтолж, 3 онооны шидэлтийн хувь ердөө 28.1 хувьтай байлаа.
Улирал маш гайхалтай тоглож 3 онооны шидэлтийг өндөр хувьтай гүйцэтгэж байсан Ахмад Гилбертийг ПО-ын тоглолт эхлэхтэй зэрэгцэн багтаа авч үлдэж Силлаг явуулсан тэдний сонголт эхний шатанд лав зөв байсангүй.
Ахмад Гилберт эхний шатанд 14.8 довтолгооны оролдлого гүйцэтгэж ердөө 3.4-г /22.8%/ амжилттай болгосон. 3 онооны шидэлтийг 6.8 гүйцэтгэж 1.8-г /26.5%/ амжилттай болгосон нь түүний довтолгооны нөлөө эрс багассан байгааг харуулж байна. Тэрээр эхний цувралд 12.2 оноо, 6.4 самбар, 3 дамжуулалт, 1.4 таслалт дундчилсан байна.
Сэлэнгэ Бодонс багийг эхний шатанд ялалт багуулахад мэдээж хэрэг Демаркус Косинсын нөлөө үлэмж их байлаа. Учир нь тэр 26 оноо, 14.4 самбар, 3.6 дамжуулалт, 2.6 хаалтыг дундчилж, 55 хувийн гүйцэтгэлтэй довтолсон. Хожил байгуулахад ганц Косинсын нөлөөнөөс гадна багийн холбон тоглогч О.Тулга, хамгаалагч Н.Батбаяр нар үүргээ сайн биелүүлсэн байна.
О.Тулга 13.6 оноо, 5 самбар, 2.8 дамжуулалт, Н.Батбаяр 12.2, оноо 2.8 самбар, 2.2 дамжуулалт дундчилав.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.