ТЦА: Улсын дугааргүй цахилгаан мотоцикл хөдөлгөөнд оролцуулахгүй

Стандартын шаардлага хангаагүй цахилгаан хөдөлгүүртэй хоёр дугуйт тээврийн хэрэгсэл унаж замын хөдөлгөөнд оролцохгүй.
Тодруулбал, гэрэл дохиогүй, хоёр талын тольгүй, арын тормозны гэрэлгүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангаагүй гэж үзэж байгаа бөгөөд 18-аас дээш насны, “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалах хэрэгсэлтэй иргэд замын хөдөлгөөнд оролцуулна.
Сүүлийн гурван жилд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопед зэрэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл унаж яваад осолдож гэмтсэн 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн манай улсын замын хөдөлгөөний дүрэмд мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгслийг механикжсан тээврийн хэрэгсэл ангилалд хамааруулдаг.
Өөрөөр хэлбэл, мопед гэдэгт 0.25-4 вкт хүртэл цахилгаан хөдөлгүүртэй, техникийн хурд нь 50 км\ц бага үзүүлэлттэй тээврийн хэрэгсэл багтаж буй юм. Тиймээс уг хоёр үзүүлэлтийн аль нэг нь илүү гарсан байх юм бол механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд оруулж тооцох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Скүтэр,суроныг хотын замын хөдөлгөөнд бүрмөсөн оруулахгүй байх хэрэгтэйштээ газрын гайнуудыг