Нийгэм мэдээ

Автобусны жолооч байшинтайгаа шатаж байсан аав, хүү хоёрын амийг аварчээ

Өнөөдөр өглөө 08:00 цагийн орчимд Ч:28 чиглэлийн автобусны жолооч Д.Азжаргал Сэлхийн гуравдугаар буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарчээ.

Тэр даруй тээврийн хэрэгслээ зогсоон, гүйж очиход хашааны хаалга цоожтой байсан бөгөөд нэгэн залуу гадаа зогсож, аль хэдийн галын дуудлага өгсөн байв. Автобусны жолооч нөхцөл байдлыг ойлгон, хөрш айлын хаалгыг нүдэн “Хүн байна уу” гэж асуухад дотроос хүнтэй гэж хариулжээ. Тэр даруй хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжсан байна. Улмаар 9-10 орчим насны хүүг хамт орсон залуутайгаа нийлж өргөн гаргаж, галын аюулаас эсэн мэнд аварчээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Овоо сайн хүн байна баяр хүргье Чамд сайн сайханыг ерөөе!

Зочин
Зочин

Ман сайн бна хүнлэг сэтгэлтэй зоригтой бнахүний амь нас аварсан бна ш дээ баяр хүргэе.

Зочин
Зочин

Сайн залуучууддаа аз жаргал хүсье.

Зочин
Зочин

Saihan setgeltei zaluud bayar

Холбоотой мэдээ

Back to top button