Нийгэм мэдээ
Х.Доржсамбуу 24 насандаа "Алтан унага"-ны эзэн боллоо

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчин Х.Доржсамбуу 24 насандаа "Алтан унага"-ны эзэн боллоо.
Тэрбээр, өвлийн улиралдаа сумаасаа 200-300 зайд орших Матад суманд отроор нүүдэллэж, адууныхаа тарга тэвээргийг авдаг байна. Нэг жилд 150-160 гүүнээс хээл алдалгүй төл авснаар энэхүү "Алтан Унага"-ны эзэн болж байгаа аж. Түүний хувьд багаасаа хурдан морь унаж, адуу малтай ойр өсжээ.
ХХААХҮЯ-аас тэдний гэр бүлийг хариулга багатай зэлүүд газарт адуун сүргээс төл мэнд хүлээн авч, залуучууд дундаа үлгэрлэж байгааг нь өндрөөр үнэлжээ.
Мөн шагнал гардуулах үеэр Х.Доржсамбуу "Хурдан удмын адуун сүргээ таслалгүй улсын алдарт уяач болох зорилготой" хэмээжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дүүдээ амжилт хүсье. Сайн шүү
Хариулага шаардахгүй зэлүүд газар адуу нь ч, эзэн нь ч амар тайван н�##�айж байгаа л "А лтан унага" гусч бай гаа азтай л хүү бна, амжилт хүсье !
Мод тарьж хашаа хийж ургуулж, төгөл үүсгээрэй. Хэдэн адуу яах вэ цагийн аясаар л өнгөрнө, төгөл чинь шугуй болоод л үлдэнэ шүү. Өсгөсөн адуу, хонь үхрээр нь биш ургуулсан модоор нь шагнадаг болмоор юм.
ДҮҮДЭЭ БАЯР ХҮРГЭЕ МАЛАА САЙН ӨСГӨӨРЭЙ АЛТАН УНГАА Ч АВЛАА АЛТАН ҮРСЭЭ ЭХНЭРТЭЭ САЙН ШАХААРАЙ МИНИЙ ДҮҮ
joohon hvvhed zozo