Архангайд менингоккокт халдварын улмаас 5 настай хүүхэд эндлээ

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, энэ сарын 25-ны өдөр таван настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ.
Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр нас барсан гэх мэдээлийг албаныхан өглөө.
Одоогийн байдлаар менингоккокт халдварын батлагдсан тохиолдол 98 болоод байгаа билээ. Эргэн сануулахад, өнгөрөгч нэг сард Налайх дүүрэгт гурван настай хүүхэд менингоккокт халдварын улмаас амь насаа алдсан байдаг.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.