Цалингийн татвар 10 хувийг нэг хувь болгох өргөдөлд 67 мянган хүн гарын үсэг зуржээ

D өргөдөл сайтад иргэн Р.Шинэгэрэл цалингийн татвар 10 хувийг нэг хувь болгох өргөдөл гаргасан.
Тус өргөдөлийг энэ сарын 20-ны өдөр гаргасан байна. Харин өргөдөлд гарын үсэг зурах хугацааг нэг сар байхаар заажээ. Одоогоор 67 мянга 674 хүн гарын зурсан ба 100 мянгаас дээш хүн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэгдэх боломж бүрдэнэ.
Гаргасан өргөдөлдөө иргэн Р.Шинэгэрэл, “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах, үүнд: 6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2. Үйл ажиллагааны орлого, 6.3.3. Хөрөнгийн орлого, 6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5. Шууд бус орлого, 6.3.6. Бусад орлого” гэж бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10%g 1%bolgoh heregte
Энэ ба-лай популизмаа зогсоо!
1% эсэргүүцэж байна 10% дэмжиж байна яасан арилсан дотортой хар новшнууд вэ? Зүгээр байгаарай за зүгээр л 10%