НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол иргэдийг Сөүлд болж буй жагсаал, цуглаанд ойролцоо явахгүй байхыг зөвлөлөө

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсад оршин сууж буй монголчуудад зориулан мэдэгдэл гаргалаа.

Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах эсэх хэргийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 4-ний үдээс өмнө 11 цагт хийж, телевизээр шууд дамжуулах бөгөөд олон нийтийг газар дээр нь ажиглагчаар оролцуулна гэж БНСУ-ын Үндсэн хуулийн цэц мэдээллээ.

Мөн Ёнхап агентлагийн мэдээлснээр, Юн Сок Ёлыг огцруулах эсэх хэргийн шийдвэр гарах өдөр үндэсний хэмжээнд 20 мянган цагдаагийн албан хаагчийг хамарсан 338 онцгой байдлын цэрэг цагдаагийн хүчин, 14 мянган цагдаагийн албан хаагч Сөүл хотын төв хэсэгт байрлах юм байна.

Тус өдөр БНСУ-д өрнөж буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ өдөр томоохон хот, суурин газруудад жагсаал, цуглаан идэвхжиж, ялангуяа, Сөүл хотын төв хэсэг Шичон болон Юнсан дүүрэгт олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан болно.

Иймд тус жагсаал цуглааны ойр орчмоор Монгол Улсын иргэдийг зорчихгүй байх, гадуур зайлшгүй гарах тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө.

Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдоно уу.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жагсах эсэхийг та нар мэддэг юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button