Нийгэм мэдээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН 594 саяар зорчигчийн вагон будах будаг авна

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 594 саяар зорчигчийн вагон будах будаг худалдан авах тухай тендер зарласан байна.

Уг тендерийг өнөөдөр буюу /2025-04-03/-ны өдөр зарласан байх бөгөөд тендерт тусгагдсан өртөг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ний өөрийн хөрөнгөөс гарах аж. Харин хэчнээн хэмжээний ямар өнгийн будаг авах эсэх нь одоогоор тодорхойгүй, ТЭЗҮ-ийн мэдээлэл тендерийн материалд хавсрагдаагүй байгаа юм. Мөн нийт төсөвт өртөг болох 593,612,000 төгрөг энэ онд санхүүжихээр тусгагдсан байна.

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" (УБТЗ) нь Монгол Улсын төмөр замын голлох тээврийн байгууллага юм. Монгол Улс болон хуучин Зөвлөлт Холбоот Улсын (одоогоор ОХУ) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан.

1949 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улс хамтран "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийг (ХНН) байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. УБТЗ нь Монгол Улс болон ОХУ-ын хамтарсан өмч бөгөөд талууд тус бүр 50%-ийн эзэмшилтэй юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button