Нийгэм мэдээ

БНСУ-ын виз гаргаж өгнө гэж иргэдийг залилсан 2 этгээдийг эрэн сурвалжилж байна

БНСУ-ын виз гаргаж өгнө гэж иргэдийг залилаад оргон зайлсан хоёр этгээдийг эрэн сурвалжилж байна.

Тодруулбал, 52 настай эмэгтэй Д.Болормаа, 52 настай эрэгтэй З.Мөнхзул нар эрүүгийн хуулийн 17.3 зүйл заалт. Залилах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан байна. Ингэхдээ удаа дараалан иргэдэд Солонгос улсын виз гаргаж өгнө гэж их хэмжээний мөнгө барьцаанд авч, өөрөө оргон зайлсан байна.

Улмаар 52 настай эрэгтэй З.Мөнхзулыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас, 52 настай эмэгтэй Д.Болормааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн аж.

Залилах гэмт хэрэг нь манай улсад хамгийн их гардаг гэмт хэрэг бөгөөд дийлэнхдээ энэ төрлийн гэмт хэрэг цахимаар үйлдэгдэж байна. 2025 оны эхний хоёр сарын байдлаар 3058 залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 862 буюу 39.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button