Аймаг, сумын цолтой 13 бөхөөс допинг илэрлээ

Аймгийн арслан Г.Мөнхбаяр, сумын заан Д.Оргилох тэргүүтэй 13 бөхөөс допинг илэрчээ.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу үндэсний бөхийн тамирчдаас допингийн хяналтын зорилгоор тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээнд биологийн сорьц цуглуулан авч Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн ХБНГУ, БНСУ, Швейцарь улсын лабораторид хүргүүлэн шинжлүүлжээ.


Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу монголын допингийн эсрэг үндэсний байгууллага нь допингийн шинжилгээний үр дүн, зөрчил, авсан арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй юм.
Үүнд:
- Шинжилгээний үр дүн
- Допингийн зөрчил гаргасан тамирчин болон холбогдох этгээдийн мэдээлэл
- Илэрсэн хориглосон бодис, хориотой арга
- Тухайн тамирчинд оноосон шийтгэл болон түр түдгэлзүүлэлт хийсэн талаар
- Допингийн шинжилгээнд зөрчил илэрсэн тамирчдад дүрмийн дагуу дараах эрхийг ханган ажиллаж байна:
- Лабораторийн шинжилгээний хуудас, А сорьцын баримт бичгийн багцыг нэмэлтээр авах
- В сорьцыг шинжлүүлэх
- Тайлбар өгөх
- Допингийн Эсрэг Үндэсний Дүрмийн хүрээнд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
Монгол Улсад допингийн эсрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлж, үндэсний бөхийн нэр хүндийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна.
Допингийн эсрэг хяналт, үр дүнгийн талаарх мэдээллийг олон нийтэд тухай бүрд нь хүргэн ажиллах болно гэж Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллагаас мэдээллээ.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинжилгээгээр бодис илэрсэн л бол гүйцээ хариуцлага тооцох нь зөв ялангуяа өндөр бай шагналтай барилдаанд зориуд хэргэлж бай мөрий хожсон тохиолдолд зальлангийн гэмт хэрэг гэж үзэх хэрэгтэй
Одоо аймаг сумын цолтой бөхчүүдээр допинг нэртэй шоугаа хийх тактик нь эхэллээ сайхан залуучуудыг энэ муу допинг нэртэй шантаачаа хийгээд дээш нь гаргахгүй нээ ер нь аль ч барилдаанд аймаг сумын цолтой бөхчүүдийг хүчирхээ байсан байгаа даа