Нийгэм мэдээ

Өнөөдрөөс нөөцийн махыг гулуузаар нь худалдана

Улаанбаатар хотынхны хүнсний хэрэгцээнд зориулж, энэ жил нийт 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас эхлэн худалдаанд гаргасан. Тэгвэл өнөөдөр, маргааш хоёр өдөр нийслэлийн есөн дүүргийн 32 байршилд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Хонины махыг гулуузыг нь 1 кг нь 11800 төгрөгөөр худалдана.

Энэ жилийн хувьд үхрийн болоод хонины махыг нөөцөд бэлтгэсэн. Хонины махыг 1 кг нь 11800 төгрөгийн үнэтэй бол үхрийн мах 1 кг нь 13800 төгрөгийн үнээр борлуулагдаж буй. Өргөтгөсөн худалдаагаар зөвхөн хонины махыг гулуузаар нь борлуулах юм.

Сар шинийн баяр дөхүүт махны үнэ өсч, нэг кг үхрийн мах 25 мянган төгрөгт хүрсэн. Засгийн газраас тодорхой зохицуулалт хийж хэсэг хугацаанд экспортод гаргаж байсан махны нийлүүлэлтийг зогсоосон бол нийслэлээс нөөцийн махыг борлуулах ажлыг зохион байгуулсан. Жил бүрийн хаварт махны үнэ өсдөг бол энэ жилийн тухайд буугаад байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баянгол дүүрэгт худалдаалахгүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button