Хагас шигшээгийн цуврал үргэлжлэх эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ
Үндэсний дээд лигийн финалын шатанд "Хасын Хүлэгүүд" баг шалгарсан.
Тэгвэл өнөөдөр /2025.04.08/ "Эс Жи Эйпэс" болон "Бишрэлт Металл" багийн дөрөв дэх тоглолт болно. Одоогийн байдлаар "Эс Жи Эйпэс" баг цувралыг 3:0 гэсэн харьцаатайгаар тэргүүлж байгаа. Өмнөх удаагийн тоглолтоор "Бишрэлт Металл" багийнхан талбайг орхин гарч, тамирчид нь спортын бус алдаа гаргасан учраас багт торгууль ногдуулсан.
Энэ жил "Эс Жи Эйпэс" багийнхан дотооддоо нэлээн сайн менежменттэйгээр тоглож байгаа нь үе болгон дээр харагдаж байгаа. Харин "Бишрэлт Металл" багийн хувьд зүүн азийн орнуудын "BCL" тэмцээнд шахуу хуваарьтай тоглож байгаа. "BCL" болон монголын лигийн тоглолтуудын шахуу хуваариас болж, тамирчдын бэлтгэл муу, ядралттай байгаа гэж хөгжөөн дэмжигчид нь хэлж буй.
Өнөөдрийн тоглолт хоёр багийн хувьд шийдвэрлэх тоглолт. Хэрвээ "Эс Жи Эйпэс" баг ялалт байгуулвал финалд шалгарна. Ингэснээр "Хасын Хүлэгүүд" багтай өрсөлдөнө.
Харин "Бишрэлт Металл" баг ялалт байгуулвал цувралын харьцаа 3:1 болж, дахин тоглолтууд гарна.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.