Нийгэм мэдээ

Хар тамхи, мансууруулах бодис сурталчилсан 59 уран бүтээлийг устгуулна

Хар тамхи, мансууруулах бодисыг ил болон далд байдлаар сурталчилсан 59 уран бүтээлийг устгах хүсэлтийг ХХЗХ-нд гаргажээ.

Энэ талаар хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Даваасамбуугаас тодрууллаа.

Тэрбээр, "Мансууруулах бодистой холбогдсон хэргийн талаарх судалгаа болон хэргийн мөрдлөг хийж байх үед насанд хүрээгүй хүүхдүүд сонсдог уран бүтээлчээсээ мэдэж, хэрэглэх сэдэл төрсөн гэх мэдээлэл өгдөг. Тиймээс энэ төрлийн уран бүтээлүүдийг устгах санал хүсэлт гаргасан. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 46 төрлийн эм бэлдмэл байдаг. Сүүлийн үед жоргүй олгодог өвчин намдаах эм бэлдмэлийг зориулалтын бусаар ашиглаж, мансуурах тохиолдол элбэгшиж байна" гэлээ.

Өнгөрсөн онд энэ төрлийн 268 гэмт хэрэг бүртгэгдсний 91 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлж байна гэх тоон мэдээлэл бий.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button