Нэг тэрбумаар 10 мянган хүүхдийг зусланд үнэгүй амраажээ

Өнгөрсөн онд нэг тэрбум төгрөгөөр 10 мянган хүүхдийг зусланд үнэгүй амраажээ.
Энэ талаар өчигдөр /2025.04.08/ “Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдах үеэр танилцуулсан юм.
Манай улсад 6-18 насны 900 мянга хүүхэд байдаг. Үүний 91 мянга хүүхэд өнгөрсөн онд зусланд амарчээ. Тэдгээр хүүхдүүдийн 10 мянга орчмыг нь үнэгүй зусланд амраасан тухай албаныхан мэдээлээд байна.
1980-аад оноос хойш төрөөс дэмжлэгтэйгээр хүүхдүүдийг зусланд амраах үйл ажиллагаа зогссон байна. Харин 2023 оноос орон нутгийн зуслангуудыг сэргээж тухайн аймаг, бүс нутгийн хүүхдүүдийг зусланд тэгш хамруулах бодлогыг барьж ажиллажээ. Энэхүү бүсчилсэн хөтөлбөр үр дүнтэй байсан учир 2024 онд дахин хэрэгжүүлж нэг тэрбум төгрөгийг хуваарилжээ.
Т.ӨЛЗИЙМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Миеэгомбын Энхболдын гэрийн үйлчлэгч. жолооч. хамаатнууд . яашка нууд нь хүүхдийн зуслангуудыг хувьчилж авсан. Үүнийг улс буцааж авах хэрэгтэй
Энэ улсын иргэд мөнгөгүй үйлээ үзэж байдаг, татвар төлөгчдид махийж унтлаа зүтгэж татвар төлж байдаг Төр нь мөнгөөр туйлаад байдаг энэ улсад юу гээч нь болоод бн аа!!!
Ymar ailiin hvvhdvvd in ingeed vnegvi amarchihdag bna.bodwol bolomjtoi ailiin hvvhdvvd bhaldaa